Categories
мэдээ улс-төр

Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоолын төсөл батлагдлаа

УИХ-ын хуралдаан 14:00 цагт эхэллээ. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГуудад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгах талаар хэлэлцлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд 281.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

ЗГХЭГын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр Сингапурын компани болох эрсдэл үүссэн. Тухайн үед ТУЗ нь хуралдаж чадахгүй Эрдэнэт үйлдвэр зогсонги байдалд орсон. Захиргааны хэргийн шүүх дээр удаа дараа ялагдсан, түүнд ашиг сонирхлын зөрчил орсон гэдэг нь санхүүгийн схемээс тодорхой харагдсан. Онцгой дэглэмийг зургаан сараар сунгахгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх дээр Төрийн өмчит үйлдвэр болгосон асуудал задарч магадгүй, гомдол үүсэх эрсдэлтэй гэж үзэж байна. Тиймээс онцгой дэглэмийг сунгах нь эрхзүйн хувьд чухал гэж үзэж байна” гэлээ.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооны саналаар онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлая гэсэн томьёоллоор санал хураалаа. Санал хураалтад 42 гишүүн оролцож, 31 гишүүн дэмжиж 73.8 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *