Categories
энтертаймент-ертөнц

“37-Р ТОЧКА” ОАУСК энэ сарын 21-нээс эхлэн NTV болон STAR телевизээр үзэгчдэд хүрнэ

“Фантастик продакшн”-ы 10 жилийн ой, “Скайтел” группийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийлээ.

Тус киноны нээлтийн өдөр Фантастикийн залуус “37-Р ТОЧКА” киноныхоо эхний гурван ангийг хураангуйлан танхим дүүрэн үзэгчдэд хүргэлээ.

Тус киноны ерөнхий найруулагч Б.Тамир нээлтийн өдрөө хоолой зангируулан байж бүгдэд талархал илэрхийлж, бие биедээ халуун баярыг хүргэцгээлээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр мөн Фантастик продакшны жүжигчин Э.Одбаяр, найруулагч Р.Эрхэмбүрэн, зураглаач Г.Гүенбаатар, гэрлийн найруулагч, жүчигчин Э.Батнямбуу нарын эрхмүүд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.

Хүний амьдралд юу хамгийн чухал вэ? гэдгийг анги бүрээрээ үзэгчдэд мэдрүүлэхийг зорьсон “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино 9-р сарын 9-ний Даваа гарагаас эхлэн SkyGO аппликэйшн болон Скаймедиа видео сангаар дамжуулж үзэгчдийн хүртээл болж эхэлсэн байна. Мөн үзэгчдэдээ зориулан тус киноны эхний ангийг SkyGO аппликэйшнээр үнэ төлбөргүй үзэх боломжийг нээж өгчээ. Харин телевиз үзэгчид маань 9-р сарын 21-нээс эхлэн NTV болон STAR телевизээр тус киног хүлээн авч үзэх боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *