Categories
мэдээ нийгэм

Вьетнам Улсыг таниулах үзэсгэлэн худалдаа нээгдлээ

Монгол Улс дахь Вьетнам улсын ЭСЯ-наас Вьетнам Улсыг таниулах үзэсгэлэн худалдаа “Blue Sky Hotel & Tower” зочид буудлын гуравдугаар давхарт эхэлж байна.

Үзэсгэлэн худалдаанд Монгол-Вьетнамын 65 жилийн түүхэн үйл явдлыг харуулсан гэрэл зураг болон Вьетнам үндэсний хувцас, гар урлалын бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм.

Мөн Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургууль болон Монгол Улс дахь Вьетнамын ЭСЯ-наас жил бүр хамтран зохион байгуулдаг, Вьетнам болон тус улсын ард түмний тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой тэмцээнд шагналт байранд шалгарсан бүтээлүүдийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Вьетнамын нийгэм эдийн засгийн хөгжлийн ололт амжилтыг харуулсан онцгой нийтлэлүүд уг үзэсгэлэнд гарах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *