Categories
мэдээ спорт

Ё.Басхүү дагах барилдаан хийхээр боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна.

Риогийн олимпын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга Ан Баул, Гүржийн Баграти Ниниашвили, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Израилын Тал Фликер гээд алдартнууд Ё.Басхүүд ялагдаад тэмцээнийг орхисон билээ.

Харин энэ удаад хэсгийн аваргын төлөө Японы дэлхийн хошой аварга Абэ Хифүмитэй барилдлаа. Барилдаан хэн нь ч илүүрхэх зүйлгүй тэнцүүхэн өрнөсөн. Нэг нэг торгуултай, цаг дуусахад 9 секунд дутуу байхад хутгуулаад вазари алдаж, ялагдав. Өнөөдөр орой 18:00 цагаас Ё.Басхүү дагах барилдаанд Египетийн Мохамед Абделмавгудтай барилдана. Мохамед Азербайжан, Америкийн бөхийг ялаад Японы Марүямад ялагджээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *