Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 километр авто зам, 57 у/м гүүрийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.
Шинэ замын зорчих хэсгийн өргөн 14 метр, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа хоёр метр өргөн ногоон байгууламж, гурван метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай. 1.4 километр авто зам, 57 у/м гүүр ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэж, хотын төвийг тойрсон гол гудамж болж байгаа юм. Ингэснээр тухайн бүсийн авто замын түгжрэлийг 30% бууруулж, хөдөлгөөнийг жигд хуваарилаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх боломж бүрдэж байна. Авто замыг 2019 оны наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулах аж.