Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан гишүүдийн 63 хувийн ирцтэй эхэллээ. Тус байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм.
УИХ дахь МАН бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөлд дэх УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох заалтыг өөрчилж, гишүүдийн тоог 99 байхаар дэмжсэн байгаа. Мөн сонгуулийг холимог тогтолцоо заалт дэмжигдсэн бол АН-ын өргөн барьсан 18 заалт бүхий саналыг УИХ дэмжих бололцоогүй гэсэн хариу хүргүүлсэн байна.
УИХ дахь АН-ын зөвлөлийн тухайд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд АН-тай нэгдсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсрэг байр суурьтай байгаа бололтой.