Categories
мэдээ нийгэм

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.2 сая төгрөг болж орлогоосоо давсан байна

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 194.4 мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны 2 дугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.9 мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 2 дугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 203.5 мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 159.4 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2019 оны 2 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 105.9 мянган төгрөгөөр өссөн байна. Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош орлоготой өрх 38.5 мянгаар, 300001-500000 төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар буурсан бол 1600001-2100000 төгрөгийн орлоготой өрх 24.6 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш орлоготой өрх 39.9 мянгаар нэмэгдсэн байна. Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош зарлагатай өрх 26.8 мянгаар, 300001-500000 төгрөгийн зарлагатай өрх 37.8 мянгаар буурсан бол 1600001-2100000 төгрөгийн зарлагатай өрх 20.7 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш зарлагатай өрх 46.3 мянгаар нэмэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *