БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс хүүхэд унаж, бэртсэн хэрэг энэ сарын 21-ний өдөр 19 цаг 30 минутад гарчээ.
Тус дуудлага мэдээлллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн газар шалгахад БЗД-ийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай эрэгтэй 7 настай хүүхэд баригдаж байсан барилгын 2 давхраас унаж бэртэж гэмтсэн байна.
Шалгалтын ажиллагааны урьдчилсан байдлаар бага насны хүүхдүүд тус барилгад сүнс байдаг гэх яриаг гаргаж хохирогч хүү тухайн сүнсийг олж харах зорилгоор орсон хэмээн мэдүүлжээ. Унаж бэртсэн хүү ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.