Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

В вирусийн эсрэг вакциныг харьяа дүүргийнхээ эмнэлэгт хийлгэнэ

Халдварт өвчин судлалын үндэсний төвд гепатит В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалт хийдэг. Тус төв саяхнаас Улаанбаатар хотын иргэдийг харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд уг дархлаажуулалтыг хийлгэх өөрчлөлт оруулж, ХӨСҮТ-дөө зөвхөн орон нутгийн иргэдэд дархлаажуулалт хийхээр шийдвэрлэжээ. В вируст гепатитийн эсрэг дархлаажуулалтын гурван тунт вакциныг хооронд нь тодорхой хугацааны зайтай хийдэг бөгөөд нэг тун нь 5000 төгрөгийн төлбөртэй. Иргэд төлбөрийг Төрийн банкны тоот дансанд шилжүүлж, баримтаа эмнэлэгт авчирна хэмээн ХӨСҮТ-өөс мэдээлэв. Гурван тунт вакцин хийлгэснээр В вирусийн халдвараас сэргийлэх 10 жилийн дархлаа тогтдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *