Categories
мэдээ нийгэм

Шинэ хичээлийн жилд сурагчид сурах бичгээ түрээслэн ашиглах боломжтой

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад сурах бичгийн хангамж хүрэлцээ муу байдагтай холбоотойгоор энэ хичээлийн жилд сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлэх гэнэ. Сурагчид сурах бичгийг багцаар нь худалдан авахад төлдөг мөнгөний 20 хувиар түрээс төлж, ном сурах бичгээ ашиглах юм. Ингэснээр эцэг, эхэд ирэх төлбөрийн ачаалал харьцангуй багасна хэмээн БСШУЯ-ны ЕББГ-ын мэргэжилтэн Р.Балжинням мэдээлж байна. Төлбөртэй ашиглуулсны хуримтлал мөнгөөр сурах бичиг дахин хэвлэх ажлыг зохион байгуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *