Categories
гадаад мэдээ

2018 онд ДОХ-ын халдвар авсан хүн 1.7 саяд хүрчээ

Өнгөрсөн онд 1.7 сая хүн ДОХ-ын халдвар авснаас 770 мянган хүн нас барсан талаар НҮБ-ын нэгдсэн хөтөлбөрийн илтгэлд дурдсан байна. Энэ нь 2010 онтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Халдвар авах, нас барах тохиолдлууд буурсан явдал нь Зүүн болон Өмнөд Африкийн ихэнх орны хүн ам хариуцлагатай болж буйгийн илрэл хэмээн судалгааны багийнхан онцолжээ.

Үүнтэй зэрэгцээд Зүүн Европ болон Төв Азийн халдвар авах, нас барах үзүүлэлт 29 хувиар нэмэгдсэн бол Ойрхи Дорнод, Хойд Африкт 10 хувиар, Латин Америкийн орнуудад долоон хувиар тус тус нэмэгдээд байна. Аймшигт өвчинтэй тэмцэхэд зориулж олон улсын байгууллагууд болон засгийн газрууд 19 тэрбум ам.доллар зарцуулжээ. 2020 он гэхэд 26.2 тэрбум шаардлагатай болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *