Categories
мэдээ нийгэм

Ноцтой ослууд гарч хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэргүүд бүртгэгджээ

Image result for цагдаа

Баярын өдрүүдэд орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарч хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэргүүд бүртгэгдсэн байна.

Дорнод аймаг Цагаан-Овоо суманд хүүхэд машинд дайруулсан гэх мэдээллийг 13-ны өдрийн 06:03-д хүлээн авч шалгахад, тус сумын 5 дугаар багт байх “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай О нь автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхныг дайран гарч зургаа болон долоон сартай хоёр эмэгтэй хүүхэд нас барж 3, 11, 25 настай гурван хүн гэмтсэн зам тээврийн ослыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Хэнтий аймаг “Чингис” хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарсан байна” гэсэн мэдээллийг 12-ны 09:52 цагт шалгахад, 33 настай эмэгтэй Э тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хажуу руу онхолдож, зорчиж явсан 5, 10, 21 настай гурван хүн газар дээрээ нас барж, 28-30 насны хоёр хүн гэмтсэнийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Төв аймаг Аргалант сумын нутагт тээврийн хэрэгсэлд хүн дайруулж нас барсан гэсэн мэдээллийг 11-ний өдрийн 20:05 д хүлээн авч шалгахад, 38 настай эмэгтэй А өөрийн тээврийн хэрэгсэлээр нөхөр болох Э /эр,41н/-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *