Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 орчим иргэнийг саатуулжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Тээврийн цагдаагийн албаны 640 алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч хөдөлгөөн зохицуулалт хийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 12-ны өдрийн 12 цагийн байдлаар Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 29 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй нэг дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд нэг хүн гэмтэж бэртсэн байна. Хүй долоо худагаас хотыг чиглэлтэй замыг нэг чигийн урсгалд оруулан, хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллаж байгаа ажээ.Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 орчим иргэнийг саатуулжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2500, Хүй долоо худагт 7500 автомашины зогсоол, нөөц 6000 нийт 16000 тээврийн хэрэгсэл зогсох боломжийг бүрдүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *