Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүл ажиллаж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн 3 пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллуулж байна.

Үүний зэрэгцээ Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьт эргүүл ажиллаж байгаа юм. 2019 оны зургаадугаар сараас хойш 5 иргэн анхаарал, сонор сэрэмжгүй байдлаас болж амь насаа алдаад байгаа билээ.

Иргэд та бүхэн баяр наадмын өдрүүдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *