Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийн хоёр иргэн тарваган тахлаар өвчлөөгүйг тогтоожээ

Related image

Баян-Өлгий аймагт хоёр хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй тухай мэдээлэл сошиал орчинд тарсан. Эдгээр иргэдээс авсан шинжилгээний хариугаар тарваган тахал биш болохыг тогтоосон байна. 2019 оны 07 дугаар сарын 07-ны 23.30 минутын үед тарваганы мах идсэн өгүүлэмжтэй, бөөлжих, толгой өвдөх, дотор муухайрсан гэсэн зовиуртай иргэн Д нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Эмч нар тархвар судлалын өгүүлэмж, илэрсэн зовиурыг үндэслэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гэж үзэж, нэгдүгээр хавьтлуудыг илрүүлэн тусгаарлах арга хэмжээ авч, онош батлах зорилгоор Зоонозын өвчин судлалын төвийн эмч нар тухайн иргэдээс цусны болон хөөмийн арчдасын шинжилгээ авсан байна.

Лабораторийн шинжилгээний хариугаар полимеразийн гинжин урвалаар бүх сорьцууд сөрөг буюу тарваган тахлын ДНХ илрээгүй тул 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комисс хуралдаж хорио цээрийн хэсэгчилсэн дэглэмийг цуцлах шийдвэр гаргажээ. Иймд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шинжилгээний хариу гараагүй байгаа үед олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье. Мөн хууль бусаар тарвага агнаж хүнсний болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж өөрт болон бусдад эрсдэл учруулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *