Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монголын мэргэжлийн хөгжмйин урлагийг шинэ түвшинд гаргаж ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод бүтээлийг туурвиж үнэлж баршгүй гавьяа байгуулсан хоёр эрхэмд одон, медаль гардууллаа. Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Ингээд шинэхэн хөдөлмөрийн баатар Б.Шарав гуай баярын сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.

“Их урлагт 50 жил зүтгэсний маань үр шим ирж байна. Энэ зөвхөн миний гавьяа биш. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн шагнал. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, тэр түшиж, гол үзэл баримтлалаа болгож ирсний маань ач буян. Миний ураг бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлээрэй” хэмээлээ.

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулах ач холбогдолтой үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг зарлигаар Монголын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт Төрийн дээд цол Хөдөлмөрийн баатарыг гардууллаа. Бид төрийн энэ хишгийг их гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй гэдгийг баталгаажуулж байна. Аливаа төрийн дээд шагнал тодорхой хувь хүн гэхээсээ илүү түүний бүтээлийг үнэлж, дахин баталгаажуулж байгаагийн гэрч юм. Монголын үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Бид энэ оронд маш их өртэй. Энэ өрөө дарахын тулд хүн бүр зүтгэх ёстой. Та бүхэн сайхан наадаарай” хэмээн хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан хүмүүст өнөөдөр /2019.07.08/ Төрийн одон медаль гардуулахаар болжээ. Тухайлбал Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээх юм байна. Мөн Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаярт МУГЖ цол хүртээх аж. Мөн НЗДТГ-аас дэлхий дахинд Монголын нэрийг дуурсгаж яваа “The Hu” хамтлагийнханд “Хангарьд” одон хүртээхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *