Categories
мэдээ нийгэм

Наадмаар онцгой байдлын 400 гаруй алба хаагч бэлэн байдалд ажиллана

Наадмаар онцгой байдлын газрын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын тушаалаар нийт бие бүрэлдэхүүн долдугаар сарын 9-15 хүртэл баяр наадам болох таван цэгт 241 албан хаагч 40 автомашин, завьтай тогтмол эргүүл хийж, хяналт тавих юм байна.

Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан “Үндэсний баяр наадмын өдрүүдэд онцгой байдлын алба хаагчид долдугаар сарын 9-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Ингэхдээ хяналт шалгалтын ажлыг 9-10-нд зохион байгуулж, 11-13-нд эргүүлийн ажил хийгдэнэ. Мөн Хүй долоон худагт галын аюулгүй байдлыг шалгана. НОБГ-аас 16 анги салбарын 130 албан хаагч анги, салбар дээрээ бэлэн байдалд ажиллах болно. Мөн найман ангийн 111 албан хаагч эргүүл хийх бол 55 албан хаагч Туул голын сав газраар завьтай болон автомашинтай эргүүл хийнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *