Categories
мэдээ нийгэм

Баривчлах төвд шалгалт хийлээ

Прокурорын байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа баривчлах төвийн үйл ажиллагааг шалгав.

Шалгалтаар баривчлах төвийн нэг хүнд оногдох талбайн хэмжээ хүрэлцдэггүйгээс нэг өрөөнд олноор нь байрлуулж байсан, албадан сургалтыг шүүхийн шийдвэрт заасан хугацаагаар явуулдаггүй, халуун ус, ариун цэврийн өрөө шаардлага хангахгүй зэрэг зөрчил илэрснийг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа. Шаардлагын мөрөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас тодорхой ажлуудыг хийж, хуучин ашиглагдахгүй байсан байрыг засварлан шинээр 200 хүнийг хүлээн авах хүчин чадалтай байрыг тохижуулснаар одоо 400 хүний багтаамжтай, нэг хүнд оногдох талбайн хэмжээ хуульд заасан шаардлагыг хангах болсон байна. Мөн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг байрны багтаамжаас шалтгаалан 1 удаад 30-40 хүнд зохион байгуулдаг байсан бол Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын хөгжлийн сангийн Монгол дахь газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 301м2 талбай бүхий 80 хүртэл хүний багтаамжтай сургалтын заал, танхимуудыг засварлаж, 21 аймгийн баривчлах байранд онлайн сургалт зохион байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *