Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх конгресс болно

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV Конгрессыг Монгол Улсад зохион байгуулах хороо маргааш Төрийн ордны А танхимд хуралдана. Хурлыг Үндэсний хорооны дарга Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд С.Чинзориг даргалж конгрессыг зохион байгуулах хорооны гишүүд оролцох юм. Монголд анх удаа болж буй Конгресст бүсийн болон бусад тивийн 43 орноос 600 гаруй төлөөлөгч оролцоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн конгресс болно


Ирэх сарын 2-3-ны өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах гэж байна.

Тус чуулганыг чанарын өндөр түвшинд зохион байгуулах, оролцогчдод хэрэгцээт үйлчилгээг соёлтой боловсон хүргэхэд туслах үндэсний сайн дурын ажилтнуудыг бэлтгэх, чадавхижуулах зорилгоор ХНХЯ, ХБХХЕГазар, “Жайка” ОУ-ын байгууллагын Улаанбаатар хот дахь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”, Скаутын холбоо, “Бэрхшээл ба тэгш байдлын сургалт форум” ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”, “Сайн дурын ажилтан гэж хэн бэ” сэдэвт цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.

Сургалтанд Ази, Номхон далайн бүсийн зочид буудлын ажилтнууд болон конгрессийн үеэр ажиллах сайн дурын ажилчид хамрагдах бөгөөд тавдугаар сарын 13-наас зургадугаар сарын 11-нийг дуустал үргэлжлэх аж.

Харин өчигдөр сайн дурын ажилчдад зориулсан сургалтыг зохион байгуулж сургалтанд хамрагдагсдад сертификат олголоо.

Тус сургалтаар дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харилцах, тэдэнд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар олон нийттэй харилцаж, ханган нийлүүлэх төрлийн үйлчилгээ үзүүлдэг ажилтан албан хаагчдад мэдлэг олгож, тэднийг чадавхижуулахыг зорьж байгаагаа зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Н.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *