Categories
мэдээ нийгэм спорт

​Европчуудын ноёрхол буюу Эмэгтэй Хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шат

Франц 2:1(нэмэлт цаг) Бразил

Энэ удаагийн ДАШТ-нд түрүүлэх өндөр магадлалтай багаар нэрлэгдээд байсан Бразилийн шигшээ баг болон тэмцээнийг зохион байгуулагч Францын багуудын хооронд хасагдах шатны сонирхолтой тоглолт явагдлаа. Франц болон Бразилийн шигшээ багууд 2003 оны ДАШТ-ны хэсгийн шатанд таарч тоглоход 1:1 харьцаагаар тэнцэж байсан түүхтэй. Тоглолтын эхний гоолыг 52дахь минутандВалерие Гаувиноруулсан юм. Тэрээр Францын шигшээ багийн төлөө тоглосон сүүлийн есөн тоглолтондоо долоон гоолыг оруулаад буй. Бразилийн шигшээ багийн хагас хамгаалагч Тайса эхний гоолоос 11 минутын дараа тоог тэнцүүлэв. Тайса Францын багийн эсрэг 30 нас 187 өдөртэйдээ ДАШТ-ны анхны гоолоо оруулжээ. ДАШТ-нд Бразилийн шигшээ багийн төлөөх анхны гоолоо оруулсан хамгийн ахмад тамирчин нь Сиси юм. Сиси 1999 оны ДАШТ-ны хэсгийн эхний тоглолтонд Мексикийн шигшээ багийн эсрэг хэттрик хийх үедээ 32 нас 17 хоногтой байжээ.

Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж нэмэлт цагт ялагчийг тодруулах болов. Нэмэлт цагийн 106дахь минутанд Амандине Анри энэ тоглолтын сүүлийн гоолыг оруулж Францын шигшээ баг сүүлийн гурван ДАШТ-нд дараалан шөвгийн наймын шатанд шалгарлаа.

ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч, Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр зургаан удаа шалгарсан Марта тэргүүтэй Бразилийн шигшээ баг ДАШТ-ны хасагдах шатанд тоглосон сүүлийн дөрвөн тоглолтондоо хожиж чадсангүй.(1 тэнцэж, 3 хожигдсон)

Англи 3:0 Камероон

Англичууд Камерооны шигшээ багийг 3:0-ээр хожсон нь тэдний ДАШТ-ий хүрээнд байгуулж буй хоёр дахь том ялалт юм. “Гурван арслангууд” 2007 оны ДАШТ-ны хэсгийн шатанд Аргентины шигшээ багийг 6:1-ээр хожсон нь тэдний түүхэн дэх хамгийн том хожил билээ. Английн шигшээ баг анх удаагаа ДАШТ-ны таван тоглолтонд дараалан хожоод байна. Мөн Англичууд ДАШТ-ий хасагдах шатны тоглолтонд анх удаагаа гурван гоол оруулсан юм.

Эллен Вайт энэ удаагийн ДАШТ-нд Английн шигшээ багийн төлөө дөрвөн гоолыг оруулаад байна. Энэхүү үзүүлэлт нь 2007 оны ДАШТ-нд Келли Смитийнтогтоосон нэг тэмцээнд Английн шигшээ багийн өмсгөлтэй хамгийн олон гоолыг оруулсан амжилттай тэнцээд буй юм.

Хоёр дахь удаагаа ДАШТ-ий хасагдах шатанд шалгараад байсан Камерооны шигшээ баг өмнөх амжилтаа ахиулж чадсангүй. Тэд 2015 оны ДАШТ-ий хасагдах шатны эхний тоглолтондоо Хятадын багт 1:0-ээр хожигдож байсан түүхтэй.

Герман 3:0 Нигери

Сара ДжербицДАШТ-ий гурван тоглолтонд дараалан гоол оруулсан Биргит Фринзээс хойших анхны Герман тоглогч боллоо. 2003 оны ДАШТ-нд Биргит Фринз таван тоглолт дараалан гоолдож байсан түүхтэй.Германы шигшээ багийн довтлогч Александра Попп шигшээ багийнхаа төлөө 100дахь тоглолтондоо оролцож тоглолтын эхний гоолыг оруулсан юм.

Нигери улсын шигшээ баг ДАШТ-нд анх зохион байгуулагдаж эхэлсэн цагаас нь хойш тасралтгүй оролцож буй бөгөөд тэд түүхэндээ хоёр дахь удаагаа хэсгийн шатыг давсан хэдий ч шөвгийн наймд шалгарч чадсангүй. Өмнө нь тэд 1999 оны ДАШТ-ий хасагдах шатанд Бразилийн багт 4:3-аар хожигдож байсан юм.

Норвеги 1:1(Торгуулийн цохилт 4:1) Австрали

Норвегийн шигшээ баг ДАШТ-ий хасагдах шатанд тоглосон сүүлийн гурван тоглолтондоо хожигдоод байсан хар цувралаа зогсоолоо.

Австралийн шигшээ багийн тоглогч Сам Керр сүүлийн 29 тоглолтондоо 28 гоолыг оруулаад байсан ч шигшээ баг нь энэ хүрээд тэмцээнээ өндөрлөж байна.

1999 оны ДАШТ-нд Алисиа Фергусон Хятадын багийн эсрэг тоглоллохдоо улаан хуудсаар торгуулсанаас хойш 20 жилийн дараа Австралийн шигшээ багаас Алан Кеннеди ДАШТ-нд улаан хуудсаар торгуулав. Энэ жилийн ДАШТ-нд шууд улаан хуудас авсан анхны тохиолдол нь Алан Кеннеди байлаа.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *