Categories
мэдээ нийгэм

Улсын их сургуулиуд авлигын эрсдэл багатайд тооцогдов

Авлигатай тэмцэх газраас боловсролын байгууллагын үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор авлигын эрсдэлийг үнэлгээг хийсэн байна. МУИС, МУБИС, АШУҮИС-д хийсэн дээрх үнэлгээний тайланг өнөөдөр танилцууллаа.

Учир нь МУИС, МУБИС, АШУҮИС нь төрийн албыг боловсон хүчнээр хангадаг төлөөлөл болсон байгууллагууд тул чухал ач холбогдолтой юм. Тус судалгааг энэ оны хоёрдугаар сарын нэгнээс энэ сарыг хүртэл хийсэн бөгөөд тоон судалгааны, чанарын, баримт шинжилгээний аргыг ашигласан болохыг тус газрын судалгаа, шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр онцлов. Судалгаанаас харвал дээрх гурван сургууль нь дундаж эрсдэлтэй, эрсдэл багатай гэсэн үнэлгээг авсан. Эрсдэлийн дүнгээр нь харвал МУИС 2.92, МУБИС 2.57, АШУҮИС 3.02 үнэлгээтэй буюу дундаж эрсдэлт үнэлгээтэй гэжээ. Харин төсөв санхүү шилэн данстай холбоотой нийтлэг зөрчил илэрсэн болохыг судлаачид хэллээ.

Оюутнуудын зүгээс багш нар ном шахаж оноо нэмдэг, хүйсээр ялгаварладаг байдал түгээмэл байдаг талаар дурдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *