Categories
мэдээ нийгэм

Хоёр том хүн, 3-6 насны дөрвөн хүүхэд галд амиа алдлаа

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байшин, граж, автомашин, малын хашаа шатаж зургаан хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал болжээ.

Гал түймрийн тухай дуудлагыг 2019.06.19-ний өдрийн 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 15 алба хаагч 3 автомашинтай 7 км зам туулан 03:00 цагт очиж, 8х5, 4х5 метрийн хэмжээтэй байшин, 2.5х5 метрийн хэмжээтэй граж, “Портер” загварын автомашин, 4х4, 5х8 метрийн хэмжээтэй малын хашаа тус тус шатаж байсныг 4 цаг ажиллаж, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 03:15 цагт гарч 20 км зам туулан 03:47 цагт очиж 3 цаг 13 минут тус тус ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт тус багийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/, Х /63 настай, эмэгтэй/, Э /6 настай, эрэгтэй/, Г /5 настай, эмэгтэй/, А /5 настай, эмэгтэй/, Э /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *