Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Зургаадугаар сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 14-нд зарим газраар, 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан гэж ЦУОШГ-с мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *