Categories
мэдээ нийгэм

​“Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо” төслийн тайлан хэлэлцүүлэг боллоо

Уг төслийг “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” дөрвөн жилийн хугацаанд Монгол орон даяар хэрэгжүүлжээ. Энэхүүтөслийн хүрээнд хөдөө орон нутаг дахь тендер шалгаруулалт, төрийн байгууллагын төсөв санхүү, сум хөгжүүлэх сангийн зарцуулалтад мониторинг хийсэн байна. Төслийн зорилго нь ТБОНӨХБҮХА хуулийн хүрээнд талуудын хүлээсэн үүрэг, оролцооны хэрэгжилт, зөрчил түүний нөхцөл, шалтгааныг тодорхойлох, түүнд нөлөөлөл үзүүлснээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм.

Төсөлд зөвхөн 2019 онд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд орон нутгийн 2500 гаруй иргэн хамрагдаж, 60 гаруй төрийн байгууллага, 450 орчим төрийн бус байгууллагын ажилтнууд хамтран ажилласан гэв.

-Төслийг ямар байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн бэ?

-“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”-ийн тэргүүн, доктор профессор Л.Бүжидмаа: 1992 онд байгуудагдсан “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” энэхүү төслийг Азийн хөгжлийн сан, Канадын засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүллээ. Асуудал дагуулж буй тендер, төрийн худалдан авах үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага болон иргэд мониторинг хийдэг болгох нь бидний эрхэм зорилт байсан. Аймаг бүрт хоёроос гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж хэлэлцүүлэг зохион байгуулах замаар иргэдийн саналыг сонсож, төсөлдөө тусгаж ажилласан.

Б.ОЮУНГЭРЭЛ

Т. ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *