Categories
мэдээ нийгэм

“Эрдэнийн хөгжил” компанийн уурхайд осолдсон хохирогчдын ар гэр мэдээлэл хийлээ

Налайх дүүрэгт байрладаг “Эрдэнийн хөгжил” компанийн уурхайд гарсан осолд өртөж амь эрсэдсэн гурван иргэний ар гэр болон өмгөөлөгч өнөөдөр мэдээлэл хийлээ.

2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүрэгт Хятадын хөрөнгө оруулалттай “Эрдэнийн хөгжил” ХХК-ний нүүрэсний уурхайд осол гарч нэг хүн хүнд бэртэл авч, гурван хүн нурангиддарагдан нас барсанхэрэг гарсан. Уг хэрэгт эрүү үүсгээгүй хоёр сарын нүүр үзэж байгаа аж. Талийгаачдыг уурхайд ажиллаж байх хугацаанд цалингийн 10%-ийг тухайн компани нь авдаг байсан боловч нийгмийн даатгалын шимтгэлийг ньтөлдөггүй байсан байна. Үүгээр ч зогсохгүй ямар нэгэн нөхөн олговор өгөөгүй, хэрэг шийдэгдэлгүй сунжирсаар байгаа юм байна. Хохирогчдын ар гэр энэ мэт хариуцлагагүй уур уурхайн компиануудыг шалгаж цэгцлэх, монгол хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг баталгаажуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хяналтын тогтолцоог үндсээр нь өөрчилж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг эрх бүхий байгууллагуудаас шаардаж байгаа тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Хохирогчдын өмгөөлөгч Ц. Монгол:

Мэргэжлийн хяналтын газраас энэ уурхайд 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр шалгалт хийж, ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй гээд уурхайг лацадсан байсан. Гэтэл 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр уурхайн удирдлагууд шалгалт дууссангээд лацаа авч ажилчдыг дуудан зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байдаг.Ингээд 2019 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Бригадын дарга Оргил нэгдүгээр салаанд нуранги үүссэн тул ажилчдыг оруулахгүй байх саналыг компанийн удирдлагуудад гаргаж уг суваг руу ажилчдыг оруулаагүй.

Харин дөрөвдүгээр сарын 20-ны өдөр “Эрдэнийн хөгжил” ХХК-ийг хариуцаж байсан, Халзан гэж хүмүүс дууддаг, хятад хүн ажилчдыг орж ажлаа хийхийг шаардсан. Улмаар тус аюултай нөхцөл байдал үүссэн салаа руу дөрвөн ажилчинг ор гэж шаардаж оруулснаас болж гурвынх нь амь нас эрсэдсэн. Үүнийг санаатай хүн алсан гэмт хэрэг гэж үзэж байна. Осол болсны дараа бүгд зугтаад алга болсон.

Хуулийн байгууллага нь шуурхай ажилах ёстой байтал, маргааш нь гэхэдуурхайн дарга нь хилээр гараад зугтсан байгаа юм. Бусад хүмүүсийн пасспортыг хурааж авсан нэртэй. Хэргийн материалыг харьяалал тогтоохоор улсын ерөнхий прокурорын газар луу шилжүүлсэн байгаа юм.Уул нь прокурорын гаргасан журмаар бол харьяаллыг дөрвөн цагийн дотор тогтоох ёстой байдаг. Гэтэл арав гаруй хоног болсон нь ямар шалтгаантайг бид мэдэхгүй байна. Ингээд 2019 оны тавдугаар сарын аравны өдөр л харьяаллыг тогтоож, мөрдөн байцаах албанд шилжүүлсэн.

Гэтэл одоог хүртэл эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Энэ нь нэг талаас хэргийг шуурхай шийдвэрлэдэг хойшлуулшгүй ажиллагааг шинэ эрүүгийн хуулиар хязгаарласантай холбож болох боловч нөгөө талаараа хуулийн байгууллагын ажилтнууд хариуцлагагүй хандажэнэ хэрэгт огт ач холбогдол өгөхгүй, гэмт хэрэгтнүүдийг хаацайлж байгаа байдлыг зөвтгөх боломжгүй юм.Ар гэрийн байдал нь хүнд байдалтай байна.Нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй. Хоёр сар өнгөрлөө. Иймд шинээр томилогдсон улсынерөнхий прокурор болон цагдаагийн даргаас энэ хэрэгт анхаарлаа хандуулахыг хүсч байна. Хариуцлагагүй албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцож, хэргийг нэн даруй шалгаж шийдвэрлэх, хохиролыг барагдуулах арга хэмжаа авч өгөөчээ” хэмээв.

Гэрч М. Ганбат:

“Би “Эрдэнийн өргөө” ХХК-д хохирогсодтой хамт ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын газраас дөрөвдүгээр сарын 9-нд энэ уурхайг ажиллуулж болохгүй гээд лацдаад явсан байтал 12-ны өдөр биднийг ажиллахыг зөвшөөрлөө гээд лацаа авсан. Лацаа авахдаа, гадна үүдний лацыг авалгүй өөр хаалгаар оруулаад тоног төхөөрөмж дээр байсан лацаа аваад биднийг ажиллуулсан. Юу болсон бэ гээд асуусан чинь одоо санаа зовох юм байхгүй. Зунжин ажиллахад зүгээр ээ гэсэн. Тэгээд бид хэлснийх нь дагуу ажиллаж байсан.

Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр баргиадын дарга Оргил, хэдүүлээ энэ нэгдүгээр салаа руу орохгүй нуранги үүсэх аюултай байна гээд ажиллаагүй. Ингээд 20-нд ажиллах гээд ирэхэд Оргил дарга байгаагүй өөр хүн бригад ахалсан юм. Нэгдүгээр салаа руу орж ажилла гэхээр нь,бид нэгдүгээр салаа руу орж ажиллахгүй нурангинд дарагдах аюултай гээд эсэргүйцсэн. Гэтэлөвөр монгол орчуулагч Хөгжил, хятад зааварлагч Шү нар Халзан даргатай утсаар ярид, нэгдүгээр салаа руу ор, ямар ч байсанбаруун талын ханыг шулаад нүүрсийг нь олборлогэж тушаасан гээд ажилчдыг оруулсан. Би өөр салаанд ажилаж байсан. Гэтэл найм өнгөрч байхад биднийг ажлаа зогсоо, нуранги үүссэн гэсэн. Тэгээд дээшээ гартал гурван хүн маань нурангид дарагдаад нас барсан, нэг хүн хүнд гэмтсэн байдалтай байсан.

Нурангид дарагдсан хүмүүсээ аваад шууд цагдаагийн газар очтол та нар маргааш өглөө хүрээд ирээ гээд явуулсан. Маргааш өглөө нь найм өнгөрөөгөөд очоод уулзахад, бид энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийн бичиг баримтыг хурааж авна. Энэ хүмүүсийг хилээр гарагахгүй л гэсэн. Тэгээд сүүлд нь хэлэхдээ бид анхан шатны байцаалтаа авсан, тийм болохоор Гадаадын иргэн харьятын газар луу шилжүүлсэн гэж байцаагч нь хэлсэн. Тэгээд прокурор дээр нь яваад очтол улсын прокурор луу шилжүүлсэн гэсэн. Ингээд бид нар сүүлдээ хэрэг хийсэн хүмүүсээ ч олохоо байгаад яахаа мэдэхээ болиод өмгөөлөгчид хандсан юм” гэлээ.

Г. БУЯНХИШИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *