Categories
мэдээ нийгэм

Жуулчидтай харилцдаг 400 гаруй албан хаагчийг сургалтад хамруулжээ

Жуулчидтай харилцдаг ажилтнуудад сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчидтай харилцдаг төрийн байгууллагуудын ажилтнуудад харилцаа, хандлагын сургалтыг V сарын 27-ноос VI сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Сургалтыг БОАЖЯ-наас 21 аймаг, нийслэлийн бүсэд зохион байгуулж байгаа “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ын хүрээнд хийсэн байна. Тус сургалтад такси үйлчилгээ эрхэлдэг компаниудын 200 жолооч, жуулчидтай харилцдаг төрийн байгууллагуудын нийт 400 гаруй албан хаагчийг хамруулж, зочлох үйлчилгээний харилцаа, хандлага болон мэндчилэх ёс, биеийн болон нүдэн харилцаа, дуу хоолойны өнгө, бусдыг сонсох, асуулт асуух, хариулт өгөх, бэрхшээлийг даван туулах, стрессийг тайлах зэрэг сэдвийг хөнджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *