Categories
мэдээ нийгэм

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг ПРОКУРОРТ шилжүүлжээ

Image result for Б.Содномдаржаа, Т.Чимгээ

С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц болон хүмүүсийг шалгаж байгаа. Тэдэнд холбогдох хэргийг өчигдөр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрүүдэн шүүлтийн хууль тогтоомж зөрчсөн цөөнгүй хүний асуудал өчигдөр прокурорт шилжсэн. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Нийт найман хүнийг шалгаж байгаа. Бүгд батлан даалтад гарчихсан. Дотор нь тагнуул, прокурор, шийдвэр гүйцэтгэхээс хүмүүс бий. Наад эрүүдэн шүүлттэй асуудалд чинь оролцоогүй хуулийн байгууллага гэж байхгүй. Шүүх, цагдаа, тагнуул зэрэг зургаан хуулийн гол байгууллага ил далд ямар нэгэн хэлбэрээр оролцсон” гэх мэдээллийг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *