Categories
мэдээ нийгэм

Осолдсон ажилтны цогцсыг олжээ

Уурхайд осолдсон ажилтны цогцсыг  нуураас гаргажээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д тавдугаар сарын 23-нд осол гарсан. Тус уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б хөрсний овоолго зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байхдаа “Хово 371” загварын ачааны автомашинтайгаа уурхайн ухаш буюу нуур руу унаж осолдсон юм. Онцгой байдлын газрын алба хаагчид хагас сарын турш осолдсон ажилтны цогцсыг хайсан бөгөөд өчигдөр 17.00 цагт олжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *