Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн ууланд найман уулчин сураггүй болжээ

Энэтхэгийн Нанда Деви ууланд авирахаар гарсан найман уулчин сураггүй болжээ. Уулчид оргилд зүүн талаас нь хүрэхээр тавдугаар сарын 13-наас авиралтаа эхэлсэн ч холбоо тасарч, болзсон хугацаандаа бааздаа эргэж ирээгүй байна.

Нойтон цас, бороо их хэмжээгээр орж байгаа тул уулчдыг эрж хайх, авран хамгаалах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа талаар орон нутгийн эрх баригчид мэдэгджээ. Энэтхэгийн агаарын цэргийн хүчин аврах ажиллагаанд нисдэг тэрэг ашиглаж эхэлсэн байна.

Нанда Деви хайрхан нь 7816 метрийн өндөртэй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *