Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтад ажиллажээ.
- Цагдаагийн алба хаагчид
- Сүхбаатарын талбайд 91,
- Хүүхдийн паркад 14,
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд төөрснийг эцэг, эхчүүдэд нь хүлээлгэн өгчээ.
Ингэхдээ 127 хүүхдийг 15 минутаас 2 цагийн дотор хүлээлгэн өгч, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран 2 хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 түр хамгаалах байранд хүргүүлж, 1 хүүхдийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүлээлгэн өгч ажиллалаа гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.