Хүүхдийн баяраар буюу зургадугаар сарын 1-нд хоёр настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, 2019.06.01-ний өдрийн 18:12 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг 20 дугаар хороо Гачууртын зам, “Могойн дэнж” гэх газрын урд замд Subaru Forester маркийн автомашины жолооч 23 настай Б нь хоёр настай эмэгтэй хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.
Уг этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон дээрх зөрчлийг гаргажээ.
Мөн 2019.06.02-ны өдрийн 19:30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр 279 дүгээр худгийн урд замд Honda Civic маркийн автомашины жолооч 32 настай Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 13 настай, эмэгтэй Х-г мөргөж гэмтээсэн байна.