Categories
мэдээ улс-төр

Иран, Ливан улстай аялал жуулчлал, усны чиглэлээр хамтарна

Ил хаант улсын үеийн музейн үзмэрүүдийг Монголд түр хугацаагаар байршуулах боломжтойгИран улсын Элчин сайд Муххамед Кешаварзадех мэдэгдлээ.

Тэрээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай уулзах үеэр ийнхүү мэдэгдсэн юм. Уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Иран улстай түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, усны менежментийн туршлага судлах зэргээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Бүгд найрамдах Иран улсын Элчин сайд Муххамед Кешаварзадех, “Монгол, Иран улс эртний харилцаатай улс учир түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллах”-аа илэрхийлсэн юм. Мөн тэрээр перс хэлний чиглэлээр суралцах сонирхолтой монгол оюутнуудад тэтгэлэг олгох боломжтойг мэдэгдэв.

Перс хэлний чиглэлээр суралцах сонирхолтой монгол оюутнуудад тэтгэлэг олгох боломжтойг мэдэгдэв.

Түүнээс гадна БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайд Мила Жабборыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Ливан улсын аялал жуулчлал, усны салбарын туршлагаас хуваалцаж, хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцов. Элчин сайд Мила Жаббор Монгол Улстай бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *