Categories
гадаад мэдээ

Бүх нийтийн сонгуульд Австралийн эрх баригч нам ялалт байгуулжээ

Австралид өнгөрсөн бямба гаригт бүх нийтийн сонгууль болж өндөрлөсөн. Сонгуулийн урьдчилсан дүнг өчигдөр танилцуулжээ. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон тэргүүтэй Либерал Үндэсний эвслийн засгийн газар түүхэн ялалт байгуулав. Тус эвсэл нь гурав дахь удаагаа улиран сонгогдсон талаар АВС суваг мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, Доод танхимын 151 суудлын 74-г авчээ. Харин сөрөг хүчин болох зүүн-төвийн үзлийг баримтлагч Хөдөлмөрийн нам 66 суудал авчээ. Үлдсэн намууд ердөө зургаан суудал авсан байна. Санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулсны дараа ялалт байгуулсан Л.Моррисон дэмжигчдэдээ хандан үг хэлжээ. Тэрбээр “Би үргэлж гайхамшигт итгэдэг байсан. Эдийн засгийг хүчирхэгжүүлэх бодлогуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно” гэжээ. Австралийн Хөдөлмөрийн намын дарга Билл Шортен ялагдалаа хүлээж, Л.Моррисонд баяр хүргэв. Тэрээр мөн огцрохоо мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *