“Увс нуур гал” үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Монгол бөхийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрөв. Уг барилдааны үеэр барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан зургаан бөхийн эрхийг сэргээж байгааг зарлажээ. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын уугуул, улсын гарьд Ө.Бат-Орших, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Улсын заан Б.Пүрэвсайхан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Улсын начин Э.Даш, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Архангай аймгийн Тариат сумын уугуул, сумын заан С.Майнбаяр нарын зургаан бөх ингэснээр үндэсний бөхийн барилдаанд барилдах боломжтой болов. Монголын үндэсний бөхийн холбооны 2017 онд тэргүүлэгчдийн хуралдаанаараа допинг илэрсэн зургаан бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах шийтгэл оногдуулж байсан билээ. Энэ үйлдлийг нь бөх сонирхогчид болон бөхчүүд эсэргүүцэж эхэлжээ. Х.Баянмөнх аваргыг буруу шийдвэр гаргалаа гэж шүүмжилж байна. Харин аварга дээрх бөхчүүдийг улсын наадамд барилдахгүй, заал танхмын барилдаанд барилдаж болно гэсэн зөвшөөрлийг өгсөн байгаа ажээ.