Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП 100 ААН –ийг эрэмбэлэн өргөмжилдөг арга хэмжээ 18 дахь удаагаа болж байна.
Шилдэг 100 аж ахуйн нэгжийг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг билээ.
ТОП 100 аж ахуйн нэгжүүдэд дараах салбаруудаас аж ахуйн нэгжүүд багтсан байна.
Салбар | Нэр | Ерөнхий эрэмбэ | Борлуулалтын орлогын эрэмбэ | Татварын орлогын эрэмбэ | Даатгуулагчийн тооны эрэмбэ | Ашгийн хэмжээний эрэмбэ | Хөрөнгийн эрэмбэ |
УУЛ УУРХАЙ | Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ | 1 | 2 | 1 | 1 | 2 | 4 |
Эрдэнэс-Таван Толгой ХК | 2 | 3 | 3 | 37 | 1 | 1 | |
Оюу Толгой ХХК | 3 | 1 | 2 | 3 | 100 | 3 | |
БАНК САНХҮҮ | Хаан банк | 4 | 5 | 9 | 2 | 4 | 7 |
Худалдаа хөгжлийн банк | 8 | 9 | 34 | 11 | 12 | 8 | |
Голомт | 9 | 11 | 30 | 7 | 9 | 11 | |
ХАРИЛЦАА ХОЛБОО | Мобиком корпораци ХХК | 16 | 28 | 18 | 14 | 15 | 21 |
Юнител ХХК | 29 | 37 | 36 | 22 | 16 | 26 | |
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК | 40 | 97 | 75 | 12 | 60 | 34 |
ШИЛДЭГ 100-Г БҮРДҮҮЛЭГЧИД САЛБАРААР
Эдгээрээс бид дараах гурван салбарт тэргүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүйгээр нь харуулж байна.
№ | Аж ахуйн нэгжийн салбар | Тоо | Борлуулалтын орлогын дүн (тэр бум төг) | Татварын орлогын дүн (тэр бум төг) | Ажиллагсдын тоо | Ашгийн дүн (тэр бум төг) | Хөрөнгийн дүн (тэр бум төг) |
1 | Худалдаа үйлчилгээ | 24 | 4,104 | 525 | 11,788 | 253 | 851 |
2 | Уул уурхай, олборлох үйлдвэр | 21 | 12,376 | 2,134 | 22,219 | 1,434 | 23,626 |
3 | Газрын тосны хангамж | 11 | 3,687 | 539 | 4,140 | – | 251 |
4 | Хүнсний үйлдвэрлэл | 10 | 1,282 | 319 | 5,090 | 116 | 853 |
5 | Банк санхүү | 8 | 4,645 | 258 | 14,807 | 307 | 4,309 |
6 | Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж | 7 | 1,531 | 107 | 6,640 | 22 | 1,366 |
7 | Харилцаа холбоо | 6 | 805 | 112 | 6,225 | 75 | 683 |
8 | Барилга, зам | 5 | 584 | 82 | 3,627 | 25 | 154 |
9 | Хүнд үйлдвэр | 4 | 414 | 17 | 2,629 | – | 512 |
10 | Тээвэр ложистик | 2 | 1,286 | 40 | 3,189 | 56 | 770 |
11 | Хөнгөн үйлдвэр | 2 | 201 | 29 | 3,009 | 6 | 127 |