Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 20-ноос эхэлж уулзварыг чагталсан тохиолдолд торгоно

Монгол Улсын ЗХД-ийн 15.2 дугаар зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан байга.

Энэ нь таны зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар шингээлт муу, та нэмэгдэж ороход уулзвар чагтлагдах хэмжээнд байгаа тохиолдолд таныг уулзвар луу орохыг хориглосон утга бүхий заалт юм.

Үүнийг зөрчсөнөөр уулзвар дээрх түгжрэл дээд цэгтээ хүрдэг.

Тэгвэл энэ сарын 20-ноос эхлэн хяналтын камерын автомат системийг ашиглан уулзвар дээрх түгжрэлийг бууруулах ажил эхлэх гэж байна. Жолооч нар зөвшөөрсөн гэрэл дохиогоороо зорчиход л асуудал гарахгүй, харин зөрчвөл хариуцлага ноогдуулах процесс явагдах аж.

Гэхдээ зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар программчилсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *