Categories
мэдээ нийгэм

Томуугийн бэлэн байдлыг өвөл бус зунаас хангаж эхэлнэ

Томуугийн тархац ямар байгаа, цаашид хэрхэн тархахаар байгаа, бэлэн байдлаа хэрхэн сайжруулах талаар Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарынхан болон бусад салбарынханыг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг хийжээ. Өнгөрсөн жилийн томуугийн дэгдэлтийн онцлог, сургамж, бэрхшээл, үр дүнгээ дүгнэн хэлэлцэж ирэх томуугийн улирлыг угтуулан авах арга хэмжээг олон салбар хамтран төлөвлөж, бэлэн байдлаа эртнээс ханган ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Зөвлөлдөх уулзалтаар эрүүл мэндийн аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах, тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангах, томуугийн дархлаажуулалтыг өргөжүүлэх, оселтамивир эмийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *