АНУ-ын Флорида муж улсын Жексонвилл хотод “Boeing 737″ арилжааны нисэх онгоц газардах үедээ хөөрч, буух зурвасаас гарч хотын ойролцоох гол руу унасан тухай “CNN” суваг мэдээлжээ.
Уг нисэх онгоцны бүхээгт 136 зорчигч, багийн долоон гишүүн байсан байна. Ослын үеэр амиа алдсан хүн байхгүй гэж хотын эрх баригчид мэдээлжээ. Одоогоор нисэх онгоцыг голоос татаж гаргаагүй байгаа бөгөөд голын гүехэн хэсэгт байгаа аж.
“CNN” сувгаар мэдээлснээр, онцгой байдлын ажилтнууд онгоцонд сууж явсан хүмүүсээс 21-ийг нь эмнэлэгт хүргэжээ. Энэ хүмүүсийн дотор Америкийн цэргүүд, гэр бүлийн гишүүд нь, мөн Пентагоны ажилтнууд байгаа аж.
Уг нисэх онгоц нь захиалгат нислэг үйлддэг “Miami Air” компанийн онгоц бөгөөд Америкийн тэнгисийн цэргийн Гуантанамо баазаас ирсэн гэж телевизийн “CBS” сувгаар мэдээлсэн байна.