ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач нь цусаараа гэрээслэл бичиж, хөхний даруулгаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн байдаг. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор таван хүнийг сэжигтэн, яллагдагчаар татсан байна. Тодруулбал, ШШГЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хайнга хандсан 461-р ангийн даргыг, харуул хамгаалалт хариуцсан дэд дарга болон холбогдох ажилтнуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тэднийг уг хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 23.5.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.