Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчид тамхины эсрэг аянд нэгдлээ

ДЭМБ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг энэ жил “ӨДӨР БҮРИЙГ ТАМХИГҮЙ ӨДӨР БОЛГОЦГООЁ” уриан дор ирэх тавдугаар сарын 31-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Тус өдрийг угтаж “Эрүүл цагдаа”, “Тамхигүй Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Тамхины хорт зуршил, дам тамхидалт, түүнээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох арга зам”, “Эрчүүдийн эрүүл мэнд” сургалт, өдөрлөгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Наркологийн эмнэлэг, “Рамона медиа” компани, “Штада” төлөөлөгчийн газартай хамтран энэ сарын 5-наас эхлэн зохион байгуулж байна. Сургалтын арга хэмжээнд нийт 2000 гаруй цагдаагийн алба хаагч, ажилтнууд хамрагдах бөгөөд өнөөдрийн байдлаар Баянгол, Сонгинохайрхан, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсүүд хамрагдаад байна.

Тус сургалтын зорилго нь нийт цагдаагийн алба хаагч, ажилтан нарт эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх, тамхины хорт зуршлаас татгалзах, багасгах сэдэл төрүүлэх, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хүргэж, хамтран ажиллахад оршиж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *