Энэ зун зуслангийнхаа газардээр байшин барихаар төлөвлөлөө. Нэлээд хэдэн жил хурааж хуримтлуулсан мөнгөн дээрээ зээл авч нэмэрлэж байж босгохболохоор судалгаасайтар хийе. Тэгээд ч юуны төлөө сэтгүүлчмэргэжилтэйбилээ, эрж хайж, харьцуулалт хийж байж сонгоногэж шийдсэн хэрэг.
Ингээд миний бие чанартай атлаа боломжийн үнээр хувийн сууц барихаар эрлээ эхлүүлж, 3-р сарын сүүлчээр “Мишээл” Экспо орлоо. “Барилга-2019” үзэсгэлэн худалдаа гарсан байлаа. Сүүлийн үеийн бүхий л барилгын шинэ материал, хийц шийдэл, загвар, технологийг нэг дор танилцуулж байгаа болохоор үзэж, сонжиж,харьцуулалт хийхэд хялбар юм. Аливаа байшин, барилгын суурь бат бэхбайж лэдэлгээ удаантай, аюулгүй, найдвартай байх нь ойлгомжтой. Гэхдээ сууриа л сайн хийчихвэл боллоо гэж орхиж болохгүй, өрөх, дүүргэх, дулаалах материал сонгох, хаалга, цонхны ялуу, хана туурганы чигжээс гээд олон төрлийн материал хэрэг болно. Тэр болгоныгоо хаа тааралдсан газраасаа, хямд үнэтэйг хамаад бас хийчихэж боломгүй. Тиймээс материалынорц найрлагаас авахуулаад,ашиглах зааварчилгааг нь хүртэл сайтар нухацтай шинжив. Өдөржингөө л “Мишээл” Экспогийн павилион болгоноор хэсч, танилцуулга бүрийг эргүүлж, борлуулагч бүрийн тайлбарыг сонсч явсаар МАК-ийн “Евроблок” үйлдвэрийнбүтээгдэхүүнүүд анхаарал татав.
Тэндээс хамгийн сайн нь “МАК”-ын евро блок л юм байна гэж ойлгосон ч ярих нэг хэрэг, гоёмсог танилцуулга, үзүүлэн хийхэд ч хэцүү биш, харин батлан, нотлон харуулах л амаргүй гэж бодоод Төв аймгийн Сэргэлэн суманд орших үйлдвэррүү нь гараад давхичихлаа.Хотоосхолбиш болохоор цаг гаруйн дараа л хүрчихэв.Нөгөө Европ төдийгүй дэлхий дахиндчанараараа шигшигдээд байгаа евроблокийг хэрхэн үйлдвэрлэдэг юм, ямар түүхий эдээр, ямар шат дамжлагаар хийж байгааг газар дээр нь очиж үзэхээр зорьсон хэрэг. Насныхаа амьдрах сууцыг барих гэж байхад энэ хэрийн эрэл сурал ч байлгүй яахав. Ингээд үйлдвэр дээр ирж, сурвалжлага хийхээс гадна бүтээгдэхүүнүүдийг сонирхож яваагаа учирлалаа.
Евроблокийг шүдэнз зурж, дүрэлзсэн гал дээр тавьсан ч шатах байтугай өнгө нь ч хувирсангүй. Усанд хийгээд тавьчихав. Хагарч бутарч цуурах байтугай улам лөнгө сэргэсэн мэт. Евроблокоор хийсэн хайрцаг дотор чих дөжрөм чанга дуутай хонх тавихад дэргэд нь зогсч байгаа надад ганхийх ч дуу сонстсонгүй. Энэ чинь нөгөө евроблокийнчанарынилэрхийлэл юм байна гэсэн итгэл үнэмшил бүрэн төрөв. Нүдэн дээр минь өрнөсөн энэхүүбяцхан туршилт намайг эргэлт буцалтгүй МАК евроблокийг сонгоход хүргэсэн юм. Бас манайд энэ стандарт эрт нэвтэрсэн бол халуун галд голомтоороо сүйрсэн тэр олон өрх айлын эмгэнэл байхгүй байж дээ гэж бодогдоод авлаа. Гэхдээ монголчууд өөрсдөө үүнийг хийдэг, үйлдвэрлэдэг болсноор олон айл өрхөд тун томоохон боломжуудыг авчирч дээ.
Евро блок нь хөнгөн, бат бэх, даац өндөр, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шатдаггүй, эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй супер бетон аж.Энэ блокоор 2-3 давхар хүртэлх хаусыг ямар ч каркас босгохгүйгээр, суурийг цутгаадшууд өөрөөр нь өрөх боломжтой аж. Өөрөөр хэлбэр, өөр дээрээ даац авдаг, сүвэрхэг бүтэцтэй учраас чийгийг хурдан гадагшлуулдаг юм байна. Үүнээс гадна ямар нэгэн химийн процесст идэгдэж, ялзрахгүй, хорхой шавьж, мэрэгч амьтад үүрлэхгүй. Найрлагад нь усанд үл уусах эрдсүүд ордог учир чийг тогтоодоггүй гадагшлуулчихдаг нь үнэхээр давгүй санагдлаа.
Монгол орны цаг уурын эрс тэс уур амьсгалд хийт бетоны 40 см-ийн зузаантай хана босгоход л шилэн хөвөн, хөөсөнцөр зэрэг дулаалгын нэмэлт материал огт шаардлагагүй аж. Ингэхээр миний төсөвлөж байсан зардлаас нэлээдгүй хэдэн төгрөг хасагдчихаж байгаа юм.
Евроблокийг хэрхэн хийж байгааг үйлдвэрийн гүнд орж харлаа. Бетоныгөндөр хэмийн даралтат уурын сав буюу автоклавт жигнэж бэхжүүлдэг аж. Хийт бетоны бүтцийн 60-85 хувийг жигд тархсан, 1-2 мм-ийн хэмжээтэй хий бүхий вакумжуулсанбөмбөлөг бүрдүүлдэг гэнэ. Ингэж хийдэг учрааснягт сайтай болж ердийн бетоноос тав дахин хөнгөн байх нь аргагүй юм байна.
Энэ нь миний хувьд бас л нэмэх оноо. Яагаад гэвэлбарилгын дүүргэгч бусад материалтай евроблокийг харьцуулахад түүний жин нь ойролцоогоор 50 хувь хөнгөн. Энэ нь барилгын даацыг багасгаж, суурийн зардлыг бууруулан, хөрөнгө оруулалтыг хэмнэснээр барилгын 1 м.кв талбайн үнийг бууруулах боломжийг олгоно.
Хийт бетоныүйлдвэрийн технологийн шугам, дамжлага нь бүрэн автомат. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлдхүний оролцоо бага,компьютероор удирдаж байв.
Евро блокийг захиалагчийн хүсэлтийн дагуу ямар ч хэмжээгээр үйлдвэрлэж болох аж. Тиймээс барих гэж байгаа барилга, байшингийнхаазураг төслийг гаргаад, хэмжээс, хэлбэрт тааруулаад арматурчилсан даацын зориулалтын хавтан,дүүргэгчевроблокийгхийлгүүлчихнэ. Үүнээс гадна угсрахад, өрөхөдхялбар. Ховилтой, бариултай.Мөн өөгүй, тэгш хэмжээсээр барих боломжтой. Тодруулбал, евро блокийг нэг мм нарийвчлалтай зүсдэг учраас барилга угсралтын үед хэмжээсийн зөрүү гарахгүйгэнэ. Монголд хийж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнээс маш өндөр хэмжээсийн нарийвчлалтайгаар хийгддэгээрээялгарч байгаа учраасбетон хооронд зай гардаггүй юм байна. Энэ нь дулаан алдахгүй байх гол шалтгаан.Блокны хооронд шавар зуурмаг ашиглахаар сиймхий гарч,дулаан алдагдалт явагддаг байна. Үүнийг халж, цавуугаар наачихаар сийгэх байтугай сиймхийн чинээ ч нүх гардаггүй учир хүйтэн агаар нэвчихгүй байгаа хэрэг л дээ. Тийм болохоор дулаан хадгалах чадвар нь тоосгоноос 3-5 дахин илүү байна. Өрлөгийн явцад зуурмаг заавал хэрэглэх шаардлагагүй, зориулалтын цавуугаар наадаг учрааснэг ам метр ханыг 15-20 минутад өрөх боломжтой гэнэ. Хэрвээ туйпуугаар өрвөл 2-3 цаг зарцуулах байлгүй.
МАК Евроблок үйлдвэрийн бүтээгдэхүүнийг зөвхөн хувийнорон сууц барихад л зориулнагэхгүй, үйлдвэр, сургууль, эмнэлэг, зочид буудал гээд хүссэн барилга байгууламжаа барихад өргөнөөрашиглах боломжтой юм. Сүүлийн үед орон сууцны хороолол, өндөр сүрлэг барилга, буудал, сургууль, цэцэрлэгсүндэрлүүлж байгаа компаниуд эндээс материалаа сонгодог болжээ.
Бүтээгдэхүүний үндсэн найрлагад кварцын агууламжтай элс, шатаасан шохой, цемент, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг ордог аж. Химийн ямар нэгэн хорт бодис агуулаагүй, 100 хувь байгалийн эрдэст материалаас бүрдсэн нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй юм.
МАК Евроблокүйлдвэр нь ХБНГУ-ын “Топверк” группийн “Хесс ААС Системс” технологиор Евро блокнэрийн бүтээгдэхүүнийг 2015оноос хойшүйлдвэрлэн зах зээлд гаргаж,хэрэглэгчдэдээ хэдийнэ танил болжээ. “HESS ААС systems” технологийн тоног төхөөрөмж нь Европын EN баталгаат хяналтын стандартыг хангасан байдаг аж. Автоклаваар боловсруулсан хийт бетоныг 1942 онд Швед Улсад анх удаа үйлдвэрлэж, Европт төдийгүй дэлхийн олон оронд түгээмэл хэрэглэдэг барилгын материал болж тархжээ. МАК Евро блок үйлдвэр нь байгаль орчинд ээлтэй Германы дэвшилтэт техник технологи дээр суурилсан төдийгүйүйлдвэрлэлийн үйл ажиллагааны үед байгаль орчинд нөлөөлөх хортой хог хаягдал гаргахгүй. Үйлдвэрээс гарах гологдол бүтээгдэхүүнийг эргүүлэн ашиглах технологитой юм байна.
Энэ жилээс энэ үйлдвэр өргөтгөл хийж, барилгын гадна, дотор хана, давхар дундын болон адрын (дээврийн) хучилт, цонх хаалганы ялуу, шатны марш зэрэг бүх төрлийн арматурчилсан даацын зориулалтын хавтан үйлдвэрлэж эхэлж байгаа юм байна. Юутай чиг монголчуудмаань нэг үеэ бодвол хийдэг бүтээдэг болжээ. Хямд төсөр боловч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг түүхий эд, технологиос татгалзаж, хамгийн чанартай, сайныг гэдэг зарчмаар ажилладаг үндэсний үйлдвэрлэгчид байна гэдэг чухал юм аа гэсэн бодол эрхгүй төрсөн шүү.
Үндэсний томоохон хэмжээний компаниуд л тодорхой эрсдлээ хүлээж, зориг гарган том хөрөнгө оруулалтуудыг хийж, дагаад бид найдвартай бүтээгдэхүүнийг хэрэглэх болсон. Дулааны алдагдалгүй, галд шатаад үнсэн товрог болчихгүй, агаарамьсгалаараахордоод байхгүй ийм бүтээгдэхүүнүүд бидэнд хэрэгтэй. Дэлхийд Евро стандарт гэж яригддаг шилдэг чанарыг Монголд МАК нутагшуулж байгаа нь сайн хэрэг юм даа.
Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хамгийн бага түүхий эдээр чанартай байшин барих боломж минь бүрдлээ. Хувийн сууцаа барьж эхэлдэг хэрэг ээ.
Д.ДОРЖПАГМА