Categories
гадаад мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч АНУ-д айлчилна

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин лхагва гаригт АНУ-д айлчлах гэж байгаа талаар Сөүлийн Ерөнхийлөгчийн ордны албан ёсны төлөөлөгч Чон Ва Дэ мэдээлжээ. Энэхүү айлчлалынхаа хүрээнд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай яриа хэлэлцээ хийх юм байна.

Энэхүү уулзалт нь хоёрдугаар сарын сүүлээр Ханой хотноо болсон, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын ямар нэгэн зөвшилцөлд хүрээгүй хоёр дахь дээд хэмжээний уулзалтын дараа төлөвлөгдсөн байна.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар Вашингтон, Пёньяны хооронд урьд өмнө байгаагүй яриа хэлэлцээ явагдаж байсан билээ. Эдүгээ хоёр тал дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхийг хүсч буй тул Сөүлээс тусламж эржээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2018 оны дөрөвдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийснээс хойш БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах тухай асуудал эрчимжсэн. Тэд хамгийн сүүлд Пёньян хотноо тав, есдүгээр сард хоёр удаа дээд хэмжээний уулзалт хийсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *