Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар цахилгаан станц шалгалтад бүдэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар аюулгүйн үзлэг шалгалтын рентген төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан, цацрагийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй зэрэг зөрчил илрүүлжээ. Тус зөрчлүүдэд зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорын тогтоолоор тус компанийн рентген төхөөрөмжийн ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *