Ерөнхий сайд асан, Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Тэрбээр “1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд ардчилсан цуглаан зохион байгуулсан. Энэ цаг мөччийг ардчилсан хувьсгалын эхлэл гэж үздэг. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд бидний хүлээж байсан, хүсч байсан үндсэн зорилтууд зохих хэмжэээнд биелсэн гэж бид дүгнэж байгаа. Энэ 30 жилийн ойн арга хэмжээнд ардчилсан нам тодорхой хэмжээнд манлайлан удирдаж тодорхой арга хэмжээнүүдийн зохион байгуулах ёстой гэж бодсон. Үүний хүрээнд өнгөрсөн жил ардчилсан намын даргын шийдвэр гарч дотогшоо, гадагшаа чиглэсэн олон арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн. Дөнгөж саяхан Монголын ардчилал ба оролцоотой холбоотой асуудлаар эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулсан. Энэ бүх арга хэмжэний оргил цэг нь болж энэ оны ирэх арванхоёрдугаар сарын 5-нд Ардчилсан нам олон улсын хурал зохион байгуулах гэж байна. Үүнд бид нэг жилийн хугацаанд бэлдсэн”.
Олон улсын хурлын агуулга, ямар улсыг хэн оролцох талаар АН-ын гишүүн Ц.Сүхбаатар “Олон улсын ардчилсан холбоотой хамтран олон улсын хурлыг зохион байгуулна. Ардчиллын өргөн хүрээтэй зорилт хэрэгжсэн. Өнөөдөр Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан орон гэж тооцогдож явсаар ирсэн. Энэ хурлыг зохион байгуулах шаардлага гарч ирж байна. Ардчиллын зөв зам руу орохын тулд аюул учраад байгаа асуудлуудаа ярина. Өнөөдөр олон улсын ардчилсан холбоонд 80 гаруй улс нэгдсэн байдаг” гэв.
Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ардчилсан хувьсгалын ой тэмдэглэнэ гэж байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхдээ эрүү шүүлт явууллаа гэж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөдөр бид 30 жилийн дараа ардчиллыг ярихдаа юу гэж ойлгож байна. Бид хэлбэр гэхээсээ агуулга тал руу нь түлхүү орсон. Ард түмний оролцоо, механизмыг хангаж байна уу. Төрийн механизм хэр зэрэг ажиллаж байна вэ.
Ардчилал гэдэг бол сонгууль юм байна. Өнөөдөр бид сонгуулийг хэр шударга явуулж байгаа билээ. Эрх мэдлийн үүрэг ямар янзтай байна вэ. Бид өнөөдөр дүр эсгэсэн ардчиллыг ярих биш агуулга руу нь орох ёстой. Гэхдээ чамлалтай зүйл их байна. Ардчилалд зохих хэмжээний аюул учраад байгаа. Тэр болохгүй, бүтэхгүй зүйлийг хэлэлцэх хэрэгтэй.
Талийгаачийн хэрэгтэй холбоотой асуудал анхаарал татаж байна. Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүдэг тогтолцоо байна гэдэг шившиг. 30 жил үүний төлөө явсан болоод байна. Манай Монголд асуудал үүсвэл эзэн нь олдоггүй. Асуудал хариуцсан сайд нь юугаа хийж байсан юм бэ гэдгийг ухаж, эзнийг олж тогтоох ёстой.
-Та 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу? Яагаад гэвэл та АН-ын бодлогын зөвлөлд орсон байна.
АН-ын дэд дарга Р.Амаржаргал:
-Надад тийм амбиц байхгүй.
-АН-ын дотоод ардчилал муу байгааг юу гэж харж байна вэ?
-Манайд дотоод ардчилал муу байгаа нь үнэн. Бусад улс оронд жишээ болоод байна гэдэг чинь сайн хэрэг. Хэзээ, хаана, ямар түвшинд байх вэ гэдэг чинь дотоод ардчилал. Нэг хэсэг манай намд дотоод бодлого явагдахаа байсан байлаа. Харин одоо ротаци, хурал дүрмийн дагуу явагдаж байна.