Categories
мэдээ нийгэм

Х.Бат-ялалт дахин нэг хэргээр шалгагдаж эхэлжээ

Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-ЯлалтыгБулган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулгын нас барсан хэрэгт буруутган шалгаж байгаа билээ. Тэгвэл дахин нэг хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдажэхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асанЛ.Эрдэнэчимэг Эрүүгийн цагдаагийн газарт Х.Бат-Ялалтад дарамтлуулсан гэх утга бүхий өргөдөл өгсөн байна. Тэрээр уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа аж.

Харин дээрх хэрэгт холбогдуулан Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6-д заасны дагуу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх зүйл ангид буруутган шалгаж байгаа юм байна.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *