Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга асан М.Энхболд МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхэд өгөхөөр болжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдыг Худалдаа хөгжлийн банкны хувьчлал болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх мэдээллийг МАХН-ын дарга Н.Энхбаяр телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ хэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Энхболд твиттер хуудсаараа дамжуулан хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн байна. Тэрээр “МАХН-ын дарга Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон ХХБ-ны хувьчлалыг намайг зохион байгуулсан мэтээр ярьж, ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ. Иймд Н.Энхбаярын ярьсан зүйлийн үнэн худлыг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандахаар боллоо” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *