Categories
мэдээ нийгэм

Герман хоньч нохойн үзэсгэлэн болон тэмцээн болно

“GSDAM LANDESGRUPPEN SHOW 2019” нэртэй Герман хоньч нохойн олон улсын дүрмийг баримталсан уг үүлдрийн үзэсгэлэн болон тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 6-нд болно.

Уг тэмцээнийг Монгол дахь Герман хоньч нохойн холбоо /МГХНХ/-ноос зохион байгуулж байгаа юм. Монгол дахь нийт Герман хоньч нохой сонирхогчид, үржүүлэгчид, сургагч хөтлөгчид, салбар клубууд болоод Герман хоньч нохойг үйл ажиллагаандаа хамруулдаг олон байгууллагууд хамтран оролцоно.

Тус тэмцээнийг урилгаар Герман хоньч нохойн шүүгч, эксперт, олон улсын мэргэжилтэн Лин Яанг Хсиен шүүхээр болжээ.

Тэмцээний талаар Монгол дахь Герман хоньч нохойн холбооны тэргүүн О.Соронзонболд “Тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн спорт талбайд болно. Бид тэмцээнийг өндөр хяналт дор, сайн зохион байгуулахаар ажиллаж байна. Тэмцээний бүртгэл гуравдугаар сарын 10-24-нд МГХНХ-ны байранд явагданач. Оролцогч нохойнууд тэмцээнд бүртгүүлэхдээ дугаарлалт бүхий бичил чип, мөн гарал үүслийг тодорхойлсон удмын бичиг, мөн эрүүл мэндийн дэвтэртэй байх ёстой. Эзэмшигч нь МГХНХ-ны гишүүн болсон байх гэсэн ерөнхий шаардлага тавина” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *