Холбооны бүгд найрамдах Герман улс /ХБНГУ/-ын Боксын холбоотой ОБЕГ-харъяа” Аврагч” БТСХ-ны дарга хурандаа Г.Эрхэмбаяр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр “Аврагч” спортын хорооны төлөөлөгчдийг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Д.Ганбат хүлээн авч уулзан тус улсын Онцгой байдлын албатай хамтран ажиллах санал дэвшүүлсэн байна.
“Аврагч” спортын хорооны гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажилд тусалж дэмжсэн ОБЕГ, Монголын боксын холбоо, МИАТ компани, Герман улсад ажиллаж амьдарч байгаа гавьяат дасгалжуулагч С.Баясгалан Цог клубын хамт олонд тус хорооны хамт олон талархаж байгаагаа илэрхийлсэн юм.