Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Алтанзул: Нийтийн тээврийн автобусанд онлайн камер байршуулна

Нийтийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компани хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгууллаа.

Уг зөвлөгөөний үеэр автобусаны хяналтын камер халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлж, таслан зогсооход ач холбогдолтой талаар зөвлөгөөнд оролцогчид хэлж байв.

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул “Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард энэ арга хэмжээг зохион байгуулж байсан. Ингээд автобус нэгтгэл дээр холбогдох хүмүүстэй уулзалт зохион байгуулаад хэн нь хаанаа хариуцлага хүлээх ёстой юм бэ автобуснуудын хяналтын камерыг хэвийн ажиллагаатай байлгах гэдэг чиглэлээр уулзалт зөвлөгөөн зохион байгуулж мөн мэдэгдэл шаардлага өгсөн. Үүнийхээ дагуу зургаадугаар сард УБ хотод хүмүүс төвлөрөөд ирсэн, амралт дууссан есдүгээр сард нийтдээ 23 автобусны үйл ажиллагаа хяналт шалгалтыг хамтарч явуулсан. Ингэхэд 13 автобусны компаний хяналтын камер ажиллаагүй. 80 орчим хувь нь ажиллагаагүй байсан л даа. Ингээд цагдаагийн байгууллагаас бас дээрх зөрчил дутагдлыг арилгуулах талаар мэдэгдэл шаардлага өгсөн. Ингэсэн боловч 2018 оны байдлаар нийтийн тээвэрт 645 халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн нь зургаан нэгжээр өссөн. 2019 он буюу энэ оны эхний хоёр сарын байдлаар 675 халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 107 буюу 17 хувь нь нийтийн тээврийн хэрэгсэлд үйлдэгдсэн байгаа. Энийг багасгах үүднээс хяналтын камер чухал ач холбогдолтой. Нийтийн тээврийн газар болохоор нийтийн тээврийг бодлогоор хангадаг ийм байгууллага бол нийтийн тээврийн хэрэгсэл дотор байгаа хяналтын камерыг Улаанбаатар смарт компани хариуцдаг. Энэ хоёр байгууллага хоорондын үл ойлголцлоос болж ажлаа зохих хэмжээнд уялдуулахгүй байгаатай холбоотойгоор иргэд маань хохирч байна. Халаасны хулгайн гэмт хэргийг аваад үзвэл Улаанбаатар хот маш олон чиглэлийн автобус байдаг. Ийм болохоор өглөө 07:30-08:30 цагийн үед өдөр цайны цагаар буюу 12:00-13:00 цагийн үед, орой 20:00 цагийн орчимд халаасны хулгайн гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгддэг. Манай ажилтнууд энгийн хувцастай дээрх чиглэлүүдэд үүрэг гүйцэтгэж, тухайн хүмүүсээ мэддэг таньдаг учраас үйлдэл дээр нь илрүүлэх таслан зогсоох, холбогдох арга хэмжээ авах хуулийн дагуу ажилладаг. Гэсэн хэдий боловч энэ хяналтын камер ажиллана гэхэд маш чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл бид хяналтын камераар халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд ямар ач холбогдолтойг жишээ зурагнуудаар өнөөдрийн зөвлөгөөн дээр тавьж байна. Хяналын камер байгаа газар гэмт этгээд үйлдлээ хийх боломжгүй. Тухайн үйлдэл нь таслан зогсоогддог. Нөгөө талаар камер яагаад ажиллахгүй байна гэхээр жолооч нартай холбоотой байна. Жолооч нар автобусныхаа кабинд тамхи татна гэдэг чинь тамхины зөрчлийн хуулийг зөрчиж байгаа асуудал. Зарим тохиолдолд картгүй иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг. Энийг авах зорилгоор хардыг салгасан, эвдэрсэн, засуулсан гэдэг шалтаг шалтгаанаар хяналтын камерыг ажиллуулах сонирхол багатай байдаг нь шалгалтын явцад тогтоогдсон. Тиймээс бид уриалга гаргаад хэвийн хэмжээнд оруулаач ээ. Хэрэв энэ байгууллагууд хамтарч ажиллаж цагдаагийн байгууллагаас удаа дараа өгөөд байгаа шаардлага мэдэгдлийг биелүүлэхгүй бол шадраас нь байгууллага дээр нь арга хэмжээ авъя. Ийм байдлаар бид өнөөдөр уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, мэдэгдэж байгаа нь зөвлөгөөний зорилго оршиж байгаа юм. Бид хяналт шалгалтаар явахад 13 аж ахуй нэгж байгууллагад Цагдаагийн байгууллага зөрчлийг засах шаардлага хүргүүлсэн боловч өнөөдөр хэвээрээ засагдахгүй байна. Бидний ярьсан албан ёсны шаардлагыг биелүүлэхгүй байна гэж үзэж байгаа”.

Улаанбаатар Смарт карт компаний үйл ажиллагааны газрын дарга Р.Ган-Эрдэнэ

2015 оны долдугаар сард анх төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой манай компаний зүгээс 1340 тээврийн хэрэгсэл камерын нэг сэтийг тавьж, суурьлуулан ажиллуулж байна БНСУ-аас нийлүүлж суурьлуулсан байгаа. Үүний өртөг нь тэрбум гаруй төгрөг болж байгаа юм_ Нэг тээврийн хэрэгсэл дотор дөрвөн камер суурьлуулсан байгаа. Нэг нь зам руу, жолоочийн зорчих хэсэг рүү нөгөөх нь орох хаалга руу гурав дахь камер нь заал руу, дараагийнх нь заалнаас урагшаа гэсэн дөрвөн камер суурьлуулагчаар ажиллаж байгаа. Энэ камеруудын хэвийн ажиллагааг манай компаний зүгээс байнга хариуцаж, засвар үйлчилгээг хийж явдаг. Нийтийн тээврийн үйлчилгээ хийж байгаа аж ахуй нэгж компаниуд гэрээгээрээ бол аж ахуй нэгжийн буруутай үйлдлээс эвдэрсэн тохиолдолд аж ахуй нэгжээс нэхэмжилнэ.Дараа нь манай смарт картын буруутай үйлдлээс бол бид үнэгүй засаж өгнө гэсэн гэрээний дагуу үйл ажиллагаагаа бид явуулж байгаа.Одоогоор аж ахуй нэгжээс дуудлага өгсөн тохиолдолд манайх камерыг засварлаж явж байгаа. Үүнтэй холбоотой камерын 80 хувь нь ажиллахгүй байна гэсэн зарим нэгэн шалтгаанаас болоод хулгайн гэмт хэрэг ихсэж байгаа гэж үзэж байна. Тиймээс хэвийн ажиллагааг хангахын тулд аж ахуй нэгж болон тээврийн газартаа шаардлага тавьж хамтарч ажиллаж байгаа. Бид зарим аж ахуй нэгжид камерыг онлайн болгох санал тавиад онлайнаар байнга харж байх, аж ахуй нэгжээс, нийтийн тээврийн газраас шалгах туршилтын ажлын таван нийтийн тээврийн автобусанд онлайн камер суурьлуулаад, үүнтэй холбоотойгоор зарим аж ахуй нэгжид хамтран ажиллах санал дэвшүүлээд явж байгаа. Жишээлбэл, Зорчигч тээврийн нэгдлийн гуравдугаар баазтай 65 тээврийн хэрэгсэл дээр онлайн камер суурьлуулахаар гэрээний шатанд яригдаж байна.

П. Сайнжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *