Categories
мэдээ нийгэм

Мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарласан үед унаж хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Орон нутагт гарсан ноцтой зам тээврийн ослын 3 нь мотоцикльтой холбоотой осол байх бөгөөд бүгд онхолдох хэлбэрээр гарсан мөн хамгаалах малгай, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байна. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас эхлэн аймгуудын Засаг даргын захирамжаар энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэл орон нутгуудад мотоциклийн хэрэглээг хязгаарласан байх боловч иргэд малын бэлчээр, ахуй хэрэглээндээ мотоциклийг хэрэглэх түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, техникийн бүрэн бус мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцож байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол гарах гол шалтгаан болж байна.

Иймд хөдөө, орон нутгийн иргэд мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарласан үед унаж хэрэглэхгүй байх, цаашид мотоциклийг зориулалтын дагуу, техникийн хувьд бүрэн бүтэн, хамгаалах хэрэгсэл хэрэглэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *